Urgoo

Тухлаг орчин, хүчтэй дуугаралт, мартагдашгүй мөчүүд - Кино мэдрэмж эндээс эхэлнэ.

7711 7711info@urgoo.mn
Яг одоо дэлгэцнээТун удахгүйХуваарьБэлгийн картын үлдэгдэл шалгах
СалбаруудТүгээмэл асуулт

© Нью Тур Сафарис ХХК 2009 - 2026

Үйлчилгээний нөхцөл
Кино
Хуваарь
Салбар
Нэвтрэх
Нэвтрэх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Вебсайтаар дамжуулан кино тасалбар авахдаа та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай:

  1. Тасалбар бүрт захиалагдсан суудал зарагдсанд тооцогдоно.
  2. Хуулинд зааснаас бусад тохиолдолд вэб сайтаар худалдан авсан тасалбарыг буцаах болон салбар солих боломжгүй.
  3. Насны хязгаарлалт: Хэрэглэгч тухайн киноны насны ангиллын заалтыг (12+, 16+, 18+ гэх мэт) мөрдөх үүрэгтэй. Насны ангилал хүрээгүйгээс шалтгаалан танхимд нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй.
  4. Хэрэглэгч нь байнгын хэрэглэдэг идэвхтэй утасны дугаараар бүртгэлийг баталгаажуулна. Мөн нэмэлтээр и-мэйл хаягаа холбох боломжтой.
  5. Тасалбар авахад бөглөсөн имэйл хаяг руу тасалбарын мэдээлэл болон нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) и-баримтыг илгээх болно.
  6. Системд оруулсан хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  7. Тасалбартай холбоотой маргаан үүссэн тохиолдолд системийн бүртгэл дэх хэрэглэгчийн мэдээллийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд хэрэглэгч худал мэдээлэл оруулснаас үүссэн хохирлыг www.urgoo.mn вэбсайт хариуцахгүй.
  8. Нэг хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар 10 хүртэлх тасалбар захиалах эрхтэй.
  9. Та захиалгын кодыг “Өргөө” кино театрын танхимын билет шалгагчид шалгуулан танхимд нэвтэрнэ.
  10. Захиалсан билетээ хэвлэж авах бол “Өргөө” кино театрын Автомат Киоск машин дээр “Захиалсан тасалбар авах /Collect Your Booking/” товчийг ашиглана.
  11. Тус вэбсайт нь хэрэглэгчийн хувийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд систем ашиглан тасалбарыг бөөндөн авч, дамлан зарахыг хориглоно.
  12. Хэрэглэгч суудлаа сонгон мэдээлэл баталгаажуулах хуудсанд шилжсэнээс хойш 9 минутад багтаан төлбөрийг төлж, худалдан авалтыг дуусгах үүрэгтэй.
  13. Төлбөрийг QPay болон Голомт банкны e-commerce үйлчилгээг ашиглан карт болон SocialPay аппликейшнаар төлөх боломжтой.
  14. Системийн болон үнийн алдаа: Системийн техникийн доголдол, програм хангамжийн алдаанаас шалтгаалан үнэ буруу дүрслэгдсэн эсвэл захиалга буруу хийгдсэн тохиолдолд www.urgoo.mn нь тухайн захиалгыг цуцлах, залруулах эрхтэй.
  15. Системийн саатал болон үзвэр цуцлалт: Кино театрын техникийн саатал, тог тасрах болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр цуцлагдсан тохиолдолд хэрэглэгчийн тасалбарын төлбөрийг буцаан олгох эсвэл өөр цагт шилжүүлэх арга хэмжээг авна.
  16. Бүртгэл болон хувийн мэдээлэл устгах: Хэрэглэгч нь системд бүртгүүлсэн утасны дугаар, цахим шуудан болон өөрийн бүртгэлийн мэдээллийг хэзээ ч устгах эсвэл системээс бүрмөсөн устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Мэдээлэл устгуулах хүсэлтийг бүртгэлтэй имэйл хаягаасаа info@urgoo.mn хаяг руу мэйл бичих эсвэл салбарууд дээр биечлэн ирж гаргаж болно.
  17. Чатботоор тасалбар захиалахад Facebook хэрэглэгчийн нэрийг (First name, Last name) баталгаажуулахад зориулж бүртгэнэ. Хэрэглэгч хүсэлт гаргавал уг бүртгэл болон хувийн мэдээллийг системээс устгах боломжтой.
  18. Энэхүү вэбсайт болон үйлчилгээтэй холбоотой санал, маргааныг info@urgoo.mn хаяг болон 7711-7711 дугаарын утсаар хүлээн авна.

Манай кино театраар үйлчлүүлсэнд баярлалаа!